"Канад улсын байгаль орчны аудитын туршлагаас" - 4, 5

  • 14/01/2018
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

"Канад улсын байгаль орчны аудитын туршлагаас" - 4, 5
“Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь - СЕСМИМ” төслийн хүрээнд 2017 оны 09 сарын 23-аас 10 сарын 05 өдрүүдэд Канад улсад байгаль орчны аудитын туршлага судлал айлчлал зохион байгуулагдсан билээ. Энэхүү айлчлалын уулзалтуудын үеэр Монгол талаас Канад улсын байгаль орчны аудитын талаар асуусан асуулт болон хариултуудыг цуврал болгон хүргэж байна.

Байгаль орчны аудитын талаар болон аудитын эрх авах сургалтын талаар:

4. Аудитын сургалт хэдэн үе шаттай байдаг вэ? (мэргэжлийн бус, туслах аудитор, аудитор, ахлах аудитор)

Сургалтын шинж чанар нь хамрагдаж буй хүмүүсээсээ хамаарна. Мэргэжлийн бус хүмүүст зориулсан сургалтууд хагас өдрөөс 2 өдөр хүртэл (ISO 19011 руу голчлон анхаардаггүй), аудиторуудад 3 өдөр, ахлах аудиторуудад 4 өдрийн сургалт байна. (аудитор болон ахлах аудиторын сургалт хоёулаа менежментийн системийн стандарт (14001) болон аудитын техникийн стандарт (19011) руу чиглэнэ)

5. Сургалтын сертификат хэдэн жилийн хүчинтэй байдаг вэ? (насан туршийн, тодорхой хугацааны)

Сургалтын сертификат нь насан туршийн хүчинтэй буюу хугацаа нь дуусдаггүй. Гэсэн хэдий ч сертификат олгогч байгууллага нь аудитороос байнгийн мэргэжлийн ахиц дэвшлийг шаарддаг. Харин 5 жил тутам сертификатыг баталгаажуулан шинэчилдэг. Сертификатыг дахин баталгаажуулахад аудиторыг дахин ерөнхий сургалтад суухыг шаарддаггүй ч одоо үеийн стандартад гарсан өөрчлөлт, шинэ жишигт шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай (өөр төрлийн сургалтуудад хамрагдах). 

  • 14/01/2018
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org