Уул уурхай дахь байгаль орчны аудитын дадлагажих сургалт

  • 19/10/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

“Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь - СЕСМИМ” төсөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Байгаль орчны аудитын холбоо хамтран “Уул уурхай дахь байгаль орчны аудитын дадлагажих сургалт”-ыг 2017 оны 07 сарын 31-ээс 08 сарын 03 өдрүүдэд Эрдэнэт хотноо Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр дээр зохион байгууллаа. 

     

Тус сургалтад Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний аудитын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Байгаль орчны аудитын холбоо, Орхон аймгийн БОАЖГ, СЕСМИМ төслийн нийт 30 хүн оролцов.

Сургалтын зорилго нь:

  • Төрийн байгууллагын ажилтнуудын БОА-ын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, танилцуулах, дадлагажуулах
  • Олон улсын туршлага, ур чадварын талаарх мэдээлэл, мэдлэг олгох, харилцан туршлага солилцох
  • БОА-ыг төлөвлөх, гүйцэтгэх, хэрэгжүүлэхэд зориулсан хяналтын хуудсыг боловсруулахад оршино.

Тус дадлагажих сургалтын онцлог нь бүх оролцогчид 4 аудитын багт хуваагдан ус, хөрс, агаар, биологийн олон янз байдлыг хариуцан байгаль орчны нийцлийн аудитын бүхий л процессыг практик дээр бодитоор туршиж, хэрэглэж сурсан бөгөөд байгаль орчны үндэсний аудиторууд санаа авч, сайжруулан ашиглаж болохуйц байгаль орчны аудитын шалгуурын хуудсуудыг (check list) бэлтгэсэн явдал байлаа.

  • 19/10/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org