Хог хаягдлыг цогц байдлаар шийдвэрлэх хэрэгтэй

  • 16/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

Саяхан Тайландын Бангкок хотноо “Хог хаягдлын цогц удирдлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн байна. Уг арга хэмжээг НҮБ-ын дэргэдэх Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв ( UNEP), НҮБ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Жейжү дэх сургалтын төв, “Даян дэлхийн хүрээлэн буй орчны төв” сан зэрэг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах технологи, аргачлал боловсруулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд ази тивдээ туршлага бүхий байгууллагууд зохион байгуулсан юм. Тус сургалт хэлэлцүүлэгт БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуяг, Нийслэлийн захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Д.Баярмаа, Орхон-Уул аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ нар оролцоод иржээ. Сургалтаар хог хаягдлын менежментийг орчны бохирдлын бусад асуудлаас ангид авч үзэлгүй нэгдмэл удирдлага, бодлоготойгоор шийдвэрлэх тухай ярилцсан байна. Энэ нь агаарын бохирдлыг хог хаягдал, усны бохирдлоос тусгайлан авч үзэж байгаа Монголын төрийн өнөөгийн бодлогод өөрчлөлт оруулахад түлхэц өгөхөөр сайн туршлага, оновчтой санаа ажээ.

Энэ оны 6 дугаар сард УИХ-аас” Ногоон хөгжлийн дунд хугацааны үзэл баримтлал”ыг, 10 дугаар сард Засгийн газраас “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан нь олон улсын өнөөгийн түвшин, чиг хандлагад нийцсэн шинэ зарчим, шинэ тогтолцоо бүрдэх эхлэлийг тавьсан алхам болсон билээ.

БОНХЯ, ОУХБОТТ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2015-2016 онд хог хаягдлын салбарт ашиглагдах зарим стандарт, аргачлалыг боловсруулах болон орон нутаг, салбарын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

  • 16/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org