"Канад улсын байгаль орчны аудитын туршлагаас" - 6, 7

  • 31/01/2018
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

"Канад улсын байгаль орчны аудитын туршлагаас" - 6, 7
“Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь - СЕСМИМ” төслийн хүрээнд 2017 оны 09 сарын 23-аас 10 сарын 05 өдрүүдэд Канад улсад байгаль орчны аудитын туршлага судлал айлчлал зохион байгуулагдсан билээ. Энэхүү айлчлалын уулзалтуудын үеэр Монгол талаас Канад улсын байгаль орчны аудитын талаар асуусан асуулт болон хариултуудыг цуврал болгон хүргэж байна.

Байгаль орчны аудитын талаар болон аудитын эрх авах сургалтын талаар:

6. Байгаль орчны аудит хийх зөвшөөрлийг хэн өгөх вэ?

Аудит хийх зөвшөөрөл нь ихэвчлэн үйлчлүүлэгчийн хүсэлт эсвэл удирдах байгууллагын /жишээлбэл тухайн салбарын холбоо, зохицуулах байгууллага байж болно/ шаардлага хэлбэртэй байдаг. Үйлчлүүлэгч өөрт үүссэн шаардлагын үүднээс аудит захиална. Үйлчлүүлэгчээс ирсэн хүсэлтээс өөр ямар ч зориулалтын /тусгай/ зөвшөөрөл байгаль орчны аудит явуулахад шаардлагагүй. “Зөвшөөрөл” нь ихэнх тохиолдолд аудиторын захиа ба аудитын төлөвлөгөө хэлбэртэй байдаг.

7. Сургалтын хөтөлбөр ба агуулга ямар байдаг вэ?

Сургалт зохих стандартын дагуу явна. Жишээлбэл менежментийн системийн стандарт ISO 14001 ба аудитын арга зүйн стандарт ISO 19011 байна. Сургалт стандартын агуулгыг бүрэн хэмжээнд хамрах ба үүнд тодорхойлолт, ойлголт, заавал дагаж мөрдөх болон удирдлага захиргааны шаардлагууд /жишээлбэл, шаардлага ба үйл явцыг баримтжуулах/ багтана. Түүнчлэн сургалтын агуулгад эрх зүйн шаардлагууд болон тодорхой чиглэлийн судалгаанууд багтдаг.

  • 31/01/2018
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org