“Байгаль орчны аудитын холбоо”-ны шинэ жилийн баярын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

  • 26/12/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

Байгаль орчны аудитын холбооны 4 дэх удаагийн шинэ жилийн баярын үйл ажиллагаа 12-р сарын 15-ы үдэш “Bluefin Cuisine d’Art” ресторанд боллоо. Энэ удаагийн баярын үйл ажиллагаанд нийт 40 гаруй аудиторууд хүрэлцэн ирснээс гадна хүндэт зочдоор БОАЖЯ болон “Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх” СЕСМИМ төслийн төлөөлөгчид уригдан оролцлоо.

 

Мөн баяр дээр баяр нэмж БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А. Энхбат оны шилдгүүдийг шагналаа. Байгаль орчны тэргүүний ажилтнаар Байгаль орчны аудитын холбооны удирдах зөвлөлийн дарга Б. Энхбаяр, БОАЖЯ-ны жуух бичгээр Байгаль орчны аудитын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э. Отгонжаргал, “Эконэйшнл” ХХК-ий аудитор Б. Сарангоо нар тус тус шагнууллаа. Шагнал хүртсэн аудиторууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

  

  

Байгаль орчны аудитын холбооны шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон аудиторууддаа талархал илэрхийлэн, нийт байгаль орчны салбарт ажиллагсдадаа шинэ оны баярын мэнд дэвшүүлье.

  

  

  • 26/12/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org