“Олборлох салбар дахь байгаль орчны менежмент” үндэсний хэмжээний семинар зохион байгуулагдлаа

  • 07/12/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх SESMIM төсөл, Байгаль орчны аудитын холбоо, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо хамтран 2017 оны 12-р сарын 1-ний өдөр “Олборлох салбар дахь байгаль орчны менежмент” үндэсний хэмжээний семинарыг зохион байгууллаа.

Тус семинарт төрийн байгуллага, уул уурхайн компани, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага, төрийн бус байгууллага гэх мэт байгаль орчны аудит, үнэлгээнд голлох үүрэгтэй оролцдог байгууллагуудын 120 гаруй төлөөлөл оролцлоо.

Семинарын зорилго нь байгаль орчны аудит, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хоорондын уялдааг сайжруулах замаар уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн.

Семинарын явцад аудит, үнэлгээний өнөөгийн алдаа, оноогоо хэлэлцэхийн зэрэгцээ семинарын төгсгөлд байгаль орчны аудит, үнэлгээг сайжруулахад талуудын үүрэг оролцоог тодорхойлж, хэрхэн сайжруулах арга замаа хэлэлцлээ.

Энэ удаагийн семинарын зохион байгуулалт маш сайн болохын сацуу талуудын дуу хоолойг ижил түвшинд сонсож, хүлээн авсан. Семинарыг зохион байгуулсан SESMIM төсөл, БОАЖЯ, мэргэжлийн туслалцаа үзүүлсэн БОҮЭХ-д талархалаа илэрхийлье. 

  • 07/12/2017
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org