Канад улсын байгаль орчны аудитын туршлага судлах айлчлал

  • 20/10/2017
  • 1
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

“Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь - СЕСМИМ” төслийн хүрээнд 2017 оны 09 сарын 23-аас 10 сарын 05 өдрүүдэд Канад улсад байгаль орчны аудитын туршлага судлал айлчлалыг зохион байгууллаа. Уг айлчлалд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Байгаль орчны аудитын холбоо, Өмнөговь аймгийн БОАЖГ, СЕСМИМ төслийн нийт 11 хүн оролцов. Айлчлалын үеэр Канад улсын дараах байгууллагуудад зочлов. Үүнд:

  • Канад улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
  • Канадын уул уурхайн ассоциаци
  • Судбурын никелийн үйлдвэр
  • Онтарио мужийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
  • Хадсон Бае минералс ХХК
  • Канадын аудитын холбоо
  • Эн Ии Ай хөрөнгө оруулалтын компани
  • Стратос менежментийн зөвлөх компани
  • Блакес хуулийн фирм
  • СРК аудитын компани
  • Эко-Канад ТББ

Айлчлалын гол онцлог нь Канад улсын байгаль орчны аудитын туршлагыг түүнтэй холбоотой төрийн байгууллага, төрийн бус байгууллага, үйлдвэр, уул уурхай, санхүүгийн байгууллага, хуулийн фирм, мэргэжлийн компани гэх мэт бүх талаас нь судлахад оршино. Байгаль орчны аудитын холбоо айлчлалын үеэр “Монгол орны байгаль орчны аудитын хөгжил, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьлаа. 

 

  • 20/10/2017
  • 1
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд


Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org