Ойн нэр томьёоны тодорхойлолт

  • 17/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

Монгол Улсын Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлд ойн нэр томьёоны тодорхойлолтыг заасан байна. Ойн тухай хуульд хэрэглэгддэг нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

-   “Ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газар зүйн онцлог нөхцөл бүхий орчныг,

-  “Ойн сан” гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг,

-   “Ойн нөөц” гэж ойг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг,

-  "Ашиглах нөөц” гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг,

-   “Эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг,

-   “Ойн менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх, эсхүл эзэмшлийн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг,

-     “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг,

-     “Ойн нөхөрлөл” гэж Иргэний хуулийн 4,481,1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг,

-   “Ойг хамгаалах” гэж ой хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргээх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг,

-     “Ойг ашиглах” гэж ойн сангаас зохих журам заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг,

-      “Ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг,

-     “Ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд,хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг,

-    “Ойн тооллого, ой зохион байгуулалт” гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах,тогтвортой ашиглах,нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагааг,

-    “Ой үржүүлэг” гэж урд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг,

-   “Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж,өвчинд нэрвэгдсэн,хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү,мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг,

-  “Ойн санд үзүүлэх хортой нөлөөлөл” гэж аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зйүлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан бүхий л сөрөг үйлдлийг,

-   “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг,

-   “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” гэж төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ой хээрийн түймэр үүсэж тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээг,

-   “Ой хээрийн түймрийг илрүүлэх” гэж түймэр гарсан тухайн газрын байр зүй, тархалтын хэмжээг тодорхойлох болон түймрийн голомтыг олж тогтоохыг,

-   “Хил дамнасан ой хээрийн түймэр” гэж тухайн улсын хил болон хилийн дагуух бүс нутагт гарсан ой, хээрийн түймэр өргөжин дэлгэрч хоёр улсын хилийн зааг, хил дамнаж гарсныг,

-  “Ой хээрийн түймрээс учирсан хохирол” гэж түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль-экологи, эд материалд учирсан хохирол,ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг,

“Ой хээрийн түймрээс учирсан экологийн хохирол” гэж түймрийн нөлөөгөөр байгаль-экологийн тогтолцооны хэвийн байдал,ой,түүний хөрс, ус хамгаалах экологийн үүрэг ач холбогдол алдагдах, амьтан ургамал устах болон тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц, баялаг хомсдохыг,

-   “Ой хээрийн түймрээс учирсан эд материалын хохирол” гэж түймрийн нөлөөгөөр барилга байгууламж, мал, амьтан,ургамал, өвс тэжээл,малын хашаа саравч,машин тоног төхөөрөмж,гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэмтэх устах зэргээр улс орон, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг нэрлэнэ.

  • 17/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org