Танилцуулга

Эко Акюрэси ХХК



Манай компани нь байгаль орчны аудитын мэргэжлийн ууган байгууллагын нэг бөгөөд 2013 онд БОНХЯ-наас 2013Б-002 дугаартай тусгай зөвшөөрөл авсан.



Бид байгалийн нөөц баялаг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, зөрчил доголдлыг арилгах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч хараат бус хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй юм.



Байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудаас:




  • 2011 онд Оюу толгой ХХК-ийн захиалгаар Ундай голын гольдрил өөрчлөх БОНБНҮ тайланд хуулийн дүгнэлтийг “Натур фрейндли” ХХК-тай хамтран хууль зүйн доктор/ Ph.D/ Ц.Цэлмэг, М.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хуульчид гүйцэтгэсэн.

  •  2011 онд Дэлхийн банкны захиалгаар “Монгол улсын эрхзүйн тогтолцоонд Экосистемийн төлбөрийн тухай ойлголтыг нэвтрүүлэх нь” судалгааг Байгаль орчны мэргэшсэн хуульч М.Отгонцэцэгийн удирдсан зөвлөх баг гүйцэтгэсэн.

  •  2012 онд Оюу толгой ХХК-ийн захиалгаар “МGES” ХХК-тай хамтран Хууль зүйн доктор/ Ph.D/ Ц.Цэлмэг, М.Отгонцэцэг нарын удирдсан зөвлөх баг  “Байгаль орчны удирдлагын тогтолцооны аудит”-ыг хийж гүйцэтгэсэн.

  • 2013 онд “Налгар түшиг” ХХК-ийн цементийн үйлдвэрт байгаль орчны аудитын дүгнэлт тайлан боловсруулах багийг М.Отгонцэцэг удирдан гүйцэтгэсэн.

  • 2013 онд БОНХЯ-ны захиалгаар Хууль зүйн доктор/ Ph.D/ Ц.Цэлмэг, М.Отгонцэцэг, Б.Ариунцэцэг нарын зөвлөх баг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх, гадаад орнуудын туршлага судлан харьцуулах, сайжруулах зөвлөмж дүгнэлт” өгөх судалгааны ажил гүйцэтгэсэн.

  • 2014 оны 11-р сарын байдлаар БОАД ХХК-тай хамтран Оюу толгой ХХК-д Байгаль орчны гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэсэн. 



Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
  • Утас:
  • Имэйл:

Get in Touch

  • Address:
  • Phone:
  • E-mail: